Сайн байцгаана уу, Хуучин 3-ын 18-ынхаан?
Саяхны нэгэн уулзалтанд оролцогсдын санаачилснаар ангийн блог нээе гэж шийдэцгээснийхээ дагуу энэхүү блогийг нээж байна. Энэхүү блог зөвхөн манай хуучин 3.18 ангийнханд хамаарах бөгөөд зөвхөн ангийнхынхаа тухай болон өөрсдийнхөө тухай, шинэ сонин, хуучин дурсамж, нэг нь мэддэг нөгөө нь мэддэггүй, мөн бүгд мэддэг тэр бүх зүйлсээ хуваалцана гэж найдаж байна. Мэдээж хөгжилтэй дурсамж, шинэ шинэлэг мэдээлэл, сонирхолтой зүйлс, бахархам зүйлсээр дүүрэн байна гэж итгэж байна. Тийм байлгахад хүн нэг бүрийн хүчин зүтгэл, идэвх мөн сэтгэл хэрэгтэй гэж хэлмээр байна. (ангийн даргыг орлов...)
За тэгээд, хуучин 3.18-ынхан минь, шинэхэн ангидаа дахиад сууцгаая. Бүгд хичээл болон цонхтой цагууддаа идэвхтэй оролцоорой. :р
PS: Блог хөтлөхтэй холбоотой асуудал болон санал хүсэлтээ илэрхийлээрэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment