Thursday, November 20, 2008
Tuesday, November 18, 2008
Хэрхэн яаж ангидаа элсэж орох тухай...
Заа, ангидаа дахин элсэн орохын тулд жаахан ажиллагаатай байгааг анхаарна уу. Энэ нь бид хэдээс биш анги олгож байгаа "сургуулиас" тавигдаж байгаа шаардлага юм.
1. Бичлэг бичих болон санал бичих хүмүүс бүгд Google mail хаягтай байх /gmail/ шаардлагатай байна. Gmail account-гүй, шинээр нээх хүмүүс энд дарж орно уу. Yahoo mail дээр шинэ account нээдэгтэй адилхан л замаар нээнэ гэсэн үг.
2. Блогийн autor-ын зүгээс бичлэг бичих эрхийг mail-ээр олгох тул mail-ээр урилга нь очоогүй хүмүүс надад хандана уу. /урилга Yahoo mail хаягруу очих болно. Тэндээс нь дамжиж шинээр Gmail дээр хаяг нээлгэж цааш үргэлжлүүлнэ үү/
3. Шаардлагатай хаягаа нээчихсэн хүмүүс блогийнхоо баруун дээд буланд байрлах sign in-ээр орж блогтоо бүртгүүлнэ.
4. Санал хүсэлт бичихдээ мөн хаяг, нэрээ ашиглана.
Одоогоор иймэрхүү байна. Өөр тодорхой бус зүйл байвал хэлээрэй.
Хуучин 3.18-ынхны блог нээгдлээ...
Саяхны нэгэн уулзалтанд оролцогсдын санаачилснаар ангийн блог нээе гэж шийдэцгээснийхээ дагуу энэхүү блогийг нээж байна. Энэхүү блог зөвхөн манай хуучин 3.18 ангийнханд хамаарах бөгөөд зөвхөн ангийнхынхаа тухай болон өөрсдийнхөө тухай, шинэ сонин, хуучин дурсамж, нэг нь мэддэг нөгөө нь мэддэггүй, мөн бүгд мэддэг тэр бүх зүйлсээ хуваалцана гэж найдаж байна. Мэдээж хөгжилтэй дурсамж, шинэ шинэлэг мэдээлэл, сонирхолтой зүйлс, бахархам зүйлсээр дүүрэн байна гэж итгэж байна. Тийм байлгахад хүн нэг бүрийн хүчин зүтгэл, идэвх мөн сэтгэл хэрэгтэй гэж хэлмээр байна. (ангийн даргыг орлов...)
За тэгээд, хуучин 3.18-ынхан минь, шинэхэн ангидаа дахиад сууцгаая. Бүгд хичээл болон цонхтой цагууддаа идэвхтэй оролцоорой. :р
PS: Блог хөтлөхтэй холбоотой асуудал болон санал хүсэлтээ илэрхийлээрэй.